8o
Улаанбаатар хот
mobile menu

Валютын сангийнхан энэ долоо хоногт Монголд ирнэ

2016-10-17 18:26:00

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк болон ОУВС-тай уулзалт хийхээр явсан. Уулзалтын үеэр Сангийн сайд Монгол улсын санхүү, эдийн засгийн байдлыг танилцуулж тусламж хүссэн. Хариуд нь Дэлхийн банк болон ОУВС-гаас ямар туслалцаа үзүүлэхээ илэрхийлэх байсан юм. Энэ үеэр манай улсад “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүй нь тодорхойгүй байсан. Харин Сангийн сайд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилан хэлэлцээр явуулж байгаа талаар мэдээлэл өгөөд байгаа юм. Тодруулбал, дээрх байгууллагаас манай улсын санхүүгийн салбарын байгууллагад ирж ажиллаад дараа нь дүгнэлтээ хэлэх юм. Тэгвэл энэ долоо хоногт ОУВС-гийнхан Монголд ирж, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах юм байна.

ОУВС-гийнхан ирэх пүрэв гаригт буюу аравдугаар сарын 20-нд Монголд буух бөгөөд тэд Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй дахин хэлэлцээ хийж, тусламж үзүүлэх эсэхтээ эцсийн шийд хэлнэ. ОУВС-гийн зүгээс төсвийн алдагдлыг танах, халамж болон ипотекийн зээлийг зогсоохыг Монголын Засгийн газарт зөвлөж байгаа.

Ингэснээр “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар энэ сард тодорхой болох аж. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн техникийн баг ирж ажилласны дараа Засгийн газраас шийдвэр гаргаж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг шийднэ.

 

Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд хэр зохимжтой эсэх талаар УИХ-ын гишүүд хэрхэн ярьсаныг эндээс уншина уу.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл