8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад сурч буй оюутнууд "оюутны хөгжлийн зээл"-ийг хэрхэн яаж авах вэ

2016-10-20 17:08:00

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл оюутны хөгжлийн зээлийг энэ сараас эхлэн олгож эхлэхээр болоод байгаа. Дотоодын их дээд сургуульд сурдаг оюутнууд тухайн зээлийг хэрхэн, яаж ямар шалгуураар авах талаар х мэдээллийг  энд дарж үзэх боломжтой. Харин одоо та бүхэндээ гадаадын их, дээд сургуульд сурдаг оюутнууд уг зээлд ямар шалгуур хангаж хамрагдах талаар мэдээллийг одоо хүргэе.


Дэлхийн шилдэг их сургуулиудад сурдаг оюутнууд оюутны хөгжлийн зээл авч болно

Дэлхийн шилдэг сургуулийн зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times higher education world university rankings” THE”, “Academic ranking of world universities” /ARWU/ жагсаалтанд багтсан их сургуульд сурдаг оюутнууд оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой. Баклаврын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зээл олгохдоо  сургалтын болон амьжиргааны түвшний зээлийг нэг оюутанд нэг удаа олгох юм байна. 


Зээл олгохдоо үл хөдлөх хөрөнгө барьцаалж олгоно 

Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл олгохдоо магистрантад 2 жил, докторантад 3 жил,  баклавр 4 жил хүртлэх хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох аж. Гэхдээ  дэлхийн шилдэг их дээд сургуульд баклаврын  түвшинд сурч буй оюутан тухайн сургуулийнхаа сургалтын төлбөрийн албан ёсны нэхэмжлэх дээр төлбөр нь хэд гэж заасан байна түүнийг нь олгох боломжтой гэнэ 


Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
-Гэрээ
-Сургуулийн урилга, нэхэмжлэх
-Боловсролын бичиг баримтын хуулбар
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилггээний хуулбар
-Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан эсэх лавлагаа
-Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн итгэмжлэл
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Визний хуулбарын хамт бүрдүүлэн зээл авах юм байна. 

Магистар докторын зэргийн оюутануудад 16000 ам. долларын зээл олгох юм байна. Тухайн зээл авч байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад  зээлээ авч гэрээ хийнэ. Сургуулиа төгсөөд эх орондоо 5 жил хувийн болон улсын байгууллагад үр бүтээлтэй нийгмийн даатгалаа төлөөд ажилласан байх ёстой. Үүний дараа тухайн оюутаны ажилласан байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж болохоор юм байна. Дэлхийн шилдэг их сургуульд сурч буй оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалан төлбөрөө зээлэх боломж бүрдэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment