8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөтийнхөн их хурлаа ирэх сард товложээ

2016-10-21 15:49:17

Монголын спорт холбоодууд “РИО-2016” олимпийн наадмаас хойш өнгөрсөн 90 хоногт багтаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэн, дараагийн олимпийн наадамд бэлтгэх үндсэн зорилгоо тодорхойлох хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын спортын холбоод ч энэ жишгийг барьж ажилладаг.

Монголын спортын холбоодоос “Рио-2016” олимпийн наадмын дараа одоогоорЖүдо бөхийн холбоо есдүгээр сарын 14-нд Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгож, дотоод асуудлаа ярилцаад байгаа. Харин өнгөрсөн дөрвөн жил үл ойлголцож, холбоо дотроо маргаан дагуулж ирсэнМонголын чөлөөт бөхийн холбоо арваннэгдүгээр сарын 19-нд хурлаа хийхээр товлоод байгаа аж. МЧБХ- ны Их хурлаар холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулж, ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржид итгэл хүлээлгэх эсэхээ шийдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment