8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын хөлбөмбөгчид Мануэль Пеллегринигийн багтай тоглоно

2016-10-21 16:41:46

Ирэх сарын 2-11-нд Малайз улсад зохиогдох “AFC Solidarity cup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базаасаар байна.
Эх орноосоо өнгөрсөн ням гарагт мордсон “Талын хөх чононууд” өчигдөр Хятадын хамгийн алдартай таван клубын нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Энэ тоглолтод манай шигшээ баг 2:0-ээр хожигдсон ч “үр дүн бус багийн тоглолт, тамирчдын ойлголцол дээр анхаарч бүрэлдэхүүнээ гаргасан” гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Тэд дараагийн нөхөрсөг тоглолтоо 28-нд Тианжин мужийн шигшээ багтай хийх хуваарьтай байна. Энэхүү тоглолтыг “Hebei China Fortune F.C” клубын ахлах дасгалжуулагч Испани мэргэжилтэн Мануэль Пеллегрини өөрийн биеэр үзэж сонирхох юм байна.

Тэрбээр Испанийн алдарт “Реал Мадрид” болон “Вильяреал”, “Малага”, Английн аварга “Манчестер сити”, Аргентины “Ривер Плате” гэх мэт томоохон клубуудыг удирдаж явсан бөгөөд энэ жилээс Хятадын багтай гэрээ хийсэн.

Урд хөршийн хөлбөмбөгт хамгийн их хөрөнгө зарцуулж буй багуудын нэг болох “Hebei China Fortune F.C” нь сүүлийн жилүүдэд Европын топ лигүүдэд тоглож байсан Жервинио, Степан М’биа зэрэг чадварлаг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа хүчирхэг клуб билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл