8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Содномпилжээд “Энсада холдинг” компани хоёр өрөө, Орхон аймаг нэг өрөө байр бэлэглэлээ

2016-10-25 10:57:00

"Рио 2016" паралимпийн наадамд өрсөлдсөн Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртэж монголын ард түмнийг баярлуулсан. "Рио 2016" наадамд  оролцож медаль хүртсэн тамирчидын амжилтыг үнэлж мөнгөн шагнал, байр орон сууцаар шагнасан билээ. Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ тэр дундаас ганцаараа байргүй үлдсэн талаар хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Үүний дараа “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард түмний бэлэг” аян өчигдөр эхэлсэн билээ. Уг аяныг эхлүүлсэн Г.Дамбадаржаа тэргүүтэй залуус Э.Содномпилжээгийн нэр нээр данс нээж, боломжоороо мөнгө шилжүүлэхийг уриалсан юм.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад “Энсада холдинг” компаниас Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон байна. Мөн үүнээс гадна Орхон аймгийн удирдлагууд Э.Содномпилжээг өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Эрдэнэт хотын хүндэт иргэн болгож, нэг өрөө байр, нэг сая төгрөгөөр шагнахаар болсноо уламжилсан байна. Э.Содномпилжээ 1985 онд онд Эрдэнэт хотод төржээ. Ийнхүү ард түмнээ баярлуулж чадсан Э.Содномпилжээ хоёр байртай боллоо. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ashgui dee tiim bailgui dee
2016/10/26 202.180.220.83
СҮХЭЭ
ОВООДОО ХӨӨРХИЙГ АШТАЙ ЮУ ДҮҮД АМЖИЛТ
2016/10/25 202.179.24.148
монгол
АШГҮЙ ДЭЭ.ЯРИЛЦЛАГЫГ НЬ УНШИХАД САЙН ,ДАРУУ ЗАЛУУ САНАГДСАН,АМЖИЛТ ,АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
2016/10/25 43.242.243.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment