Өнгөрсөн жил Улсын хэмжээнд щ 30-40 хүүхэд түлэгдэлтийн улмаас амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Амиа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 0-4 насныхан байдаг гэсэн судалгаа ч мөн гарсан аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 0-4 насны хүүхдийн түлэгдэлтийн гол шалтгааныг инфографикаар гаргажээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг бөгөөд цэвэр бэнтээр боож ариутгах, анальгин өгөх хэрэгтэй юм. Мөн хүүхдийг түлэгдсэн даруйд нь яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг зөвлөж байна.