8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Содномпилжээд байрны түлхүүр гардуулан өглөө

2016-10-26 15:42:00

“Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээд "Энсада холдинг" компаниас байрны түлхүүр гардуулан өглөө.  Энэ үеэр "Энсада холдинг" компанийн захирал Ө.Болдсайхан “Монгол Улсын нэр сайнаар гарах нь иргэн бүрт сайнаар тусдаг. Тиймээс бид бүхэнд хүртээлтэй зүйл учраас баярлаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн саад бэрхшээлийг даван туулж олимпоос медаль авсан нь хойч үед их урам, итгэл хайрласан. Мөн ирээдүй, хойч үед оюуны болоод сэтгэлзүйн үнэт хөрөнгө оруулалт болсон” гэдгийг тодотгож байв.   "Энсада холдинг" компани сүүлийн зургаан жилийн хугацаанд 16 айлд байр бэлэглэжээ. 17 дахь нь Э.Содномпилжээгийн гэр бүл бөгөөд тэдэнд Алтай хотхонд 47.27мкв талбайтай байрны түлхүүрийг ийн гардууллаа. Мөн Э.Содномпилжээг “Токио -2020” олимпоос алтан медаль хүртвэл гурван өрөө байр бэлэглэнэ гэдгээ амлав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бахархаж байна
сайн байна ашгүй дээ
2016/10/26 27.123.215.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment