8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын арслан Н.Батсуурь: Допингийн хариугаа бичгээр авмаар байна

2016-10-27 16:01:09

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч шинжлүүлсэн билээ. Үүнээс Баян-Өлгий аймгийн харъяат улсын начин Батчулуун овогтой Баатарцол,  Увс аймгийн харъяат улсын начин Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтанд багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдоод байгаа. Энэхүү асуудлаас болж бөхчүүд, бөх сонирхогчид хоёр хуваагдаад байна. Улсын арслан Н.Батсуурь фэйсбүүк хуудсаараа дамжуулж өөрийн санаа бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “ Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх барилдсан. Би ч мөн шинжилгээ өгсөн. Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Энэ асуудлыг ард түмэнд ил харуулмаар байна. Бичгээр хариугаа авмаар байна шүү дээ. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө Монгол бөхийн холбоо ажилламаар байна” хэмээн бичсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл