8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Даваадорж олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ

2016-10-27 18:10:05

Усанд сэлэлтийн Мастерсын олон улсын тэмцээн Малайз улсад болжээ. 12 орны 320 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Ш.Даваадорж хоёр хүрэл медаль авсан байна. Өдгөө 47 настай тэрээр өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлж байсан аж. Мастерсын олон улсын тэмцээнээс медаль авсан анхны Монгол тамирчин болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл