8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

2016-10-29 13:00:00

Энэ сарын 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит “Grand Slam” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 33 орны 184 /эрэгтэй 111, эмэгтэй 73/ тамирчин оролцож байгаагаас өчигдөр хөнгөн жингийн аваргууд тодорлоо. 
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн бол дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд манай улсаас М.Уранцэцэг ганцаараа оролцож байгаа юм. Абу Дабигийн "Их дуулга" маргааш өндөрлөнө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Маяа
Олон улсын, дэлхийн тэмцээнд явах тамирчдаа арын хаалгагүй л сонгон шалгаруулж байхыг Отгонцэцэгийн жишээ харуулсаар,,,
2016/10/29 202.126.91.217
  • Recent
  • Most Read
  • Most Comment