8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяаг Хангарди одонгоор шагналаа

2016-10-29 14:38:00

Нийслэлийн 377 жилийн ойг  тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Тухайлбал, Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг  өндрөөр үнэлж,  нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм. Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment