8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөнө

2016-10-30 14:40:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гэж байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээн олс таталт, ширээний теннис, дардс нисдэг таваг, шатар, гар барилдаан гэсэн төрлүүдээр явагдана. Тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд холимог багаар оролцох бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн багийг нэг сая төгрөгөөр шагнана. Харин дэд байрын багийг 800 000, гуравдугаар байрыг 600 000 төгрөгөөр урамшуулах юм байна. Тэмцээн ирэх 11 дүгээр сарын 4-нд Хан-Уул дүүргийн спорт зааланд болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
групп халамжийн нь мөнгийг нэммээр юм да хөөрхий зарим нь эмч нарын буруугаас болоодл насаараа нийгмээс гадуурхагдаж яваа тэгэхэд эмч нар өнөөдөр өндөр цалин авч бас хажуугаар нь хэмжээ хязгааргүй тэ
2016/10/30 203.91.115.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment