8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны лиг нээлтээ хийлээ

2016-11-01 17:37:09

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо, Монголын Их Дээд Сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулдаг оюутны лигийн тэмцээн шинэ улирлаа эхлүүллээ.
17 дахь удаагийн оюутны лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа бямба гарагт Спортын төв ордонд явагдсан юм.

Энэ удаагийн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 12 багийн 400 гаруй тамирчин хурд хүчээ сорин бүтэн долоон сарын турш өрсөлдөх гэж байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь тоглолт бүрийн статистик дүн мэдээллийг хөтөлж, онцлох тоглолтуудыг телевизээр дамжуулан хүргэхээс гадна, mncba.mn вэбсайтад бүх мэдээ мэдээллийг байршуулж, лигийг сурталчлах олон төрлийн ажлыг санаачлан хийж байгаа юм.

Багуудын бүрэлдэхүүн шинэчлэгдэж, олон шинэ тоглогчид лигт нэмэгдэн орж ирж байгаа нь сагсан бөмбөгийг шат дараатай хөгжүүлэх ажлын нэгээхэн хэсэг болж байна.
Монголын оюутан залуучууд энэ онд Ази тивийн аварга болсон бахдам амжилттайгаар оюутны лиг эхэлж байгаа. Ирэх зун Тайвань улсад зохиогдох Дэлхийн Оюутны Универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцох Оюутны шигшээ багт энэ оны лигт өндөр амжилттай тоглосон шилдэг тоглогчид ч шалгаран оролцох боломжтой юм.

Ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчид, шигшээ багийн тамирчдыг зөв системтэйгээр бэлтгэхэд оюутны лиг томоохон түлхэц болдог. Жилээс жилд лигийг чанаржуулж, өсвөрийн шилдэг сагсан бөмбөгчдийг хүлээн авч, дараагийн шатанд бэлтгэн гаргах нь оюутны лигийн тэмцээний гол зорилго билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment