8o
Улаанбаатар хот
mobile menu

Чихрийн шижинтэй хүмүүс хоолондоо хэрхэн анхаарах вэ

2016-11-03 18:26:00

Чихрийн шижин өвчний үед хоолоор авах илчлэгийн хэмжээг зөв тооцоолох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хоолоор авч буй илчлэг бие махбодын хэрэгцээнд зарцуулж байгаа илчлэгтэй тэнцүү байх шаардлагатай .

 Зөв хооллох зарчим

 Өдөр бүр тогтмол цагт тохиромтой хэмжээгээр хооллох

  • Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол , зууш идэх
  • Хэт их идэхгүй , их өлсөхгүй байх
  • Элсэн чихэр , зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлс хийх
  • Өдөрт бага багаар ойрхон хооллох
  • Өдөр бүр 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх
  • Хэвийн биеийн жинг хадгалах
  • Эслэг ихтэй хоол идэх
  • Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах
  • Архинаас аль болох татгалзах
  • Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж , явган явах

 Чихрийн шижин өвчний үеийн зөвшөөрөх хүнс

 Хар гурил , хөц будаа , гурвалжин будаа арвайн гурил , эрдэнэ шиш , хар талх , үхэр адууны өөхгүй хар мах , дүфү , өндөг , загас , тахианы мах , бүх төрлийн шинэ ногоо , ургамлын тос , шар буурцаг гүнждийн тос болон оливын тос , цагаан идээ , бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ .

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment