8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газраас “Рио-2016” олимпоос мөнгө медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая төгрөгийг гардуулан өглөө

2016-11-03 13:47:39

Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олголоо. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөг, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг,  боксийн төрөлд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалайд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, Паралимпээс паурлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг гардуулан өгөв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment