8o
Улаанбаатар хот
mobile menu

Хакүхо 38 дахь түрүү авахын төлөө барилдана

2016-11-05 12:10:00

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Өнгөрсөн Аки башёг гэмтлийн улмаас өнжсөн ёкозүна Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёд эрчимтэй бэлтгэж байна. Түүний хувьд эхний хэдэн өдөрт л 3 даваа авах юм бол 1000 ялалт авсан түүхэн амжилтын эзэн болно. Тэрбээр энэ сард барилдах болсноор башёгийн өрсөлдөөнийг улам хурц үзүүштэй болгох юм. Япон аваргатай болохыг хүсэж буй Япончууд Озеки Гойёдод энэ удаа итгэл үзүүлэн Ёкозүна цол амласан. Харин түүнд хамгийн их саад болох хүн бол цагийг эзэлсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал билээ. Японы Эзэн хааны цомыг 37 удаа гардаад байгаа Хакүхо өчигдөр Сүмиёши сүмд хоёр монгол аваргын хамтаар аваргын ёсолгоо хийжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа "Өнөөдөр Сүмиёши сүмд 3 аварга аваргын ёсолгоо хийлээ. Миний шавь Ишиура анх удаа дээд зиндаанд гарч анх удаа миний цүёхарай хийж байгаа юм. Дуусгаад их сандарлаа гэж байсан." хэмээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл