8o
Улаанбаатар хот
mobile menu

Ням гарагийн чухал зөвөлгөө

2016-11-06 10:00:00

ДЭМБ-аас Монгол улсад сахар, давсны хэрэглээ их байгаа талаар судалгаа гаргажээ. Тус судалгаагаар монголд 2-15 насны хүртэлх хүүхдүүд дунд сахарын хэрэглээ өндөр зааж, харин насанд хүрэгчид 11гр давсыг өдөрт хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг таслан зогсоохгүй бол хүн амын дунд чихрийн шижин өвчлөл нэмэгдэх болно гэдгийг анхаарууллаа. 

Хүнсний эрүүл ахуйч, дэлхийн хоолны мэргэжилтэнүүд сахарын өвчинтэй тэмцэх, сэргийлж болох сонирхолтой дарсыг гаргажээ. Халуун хэрнээ амтат дарсыг амралтын өдрөөрөө гэртээ хийж, ууцгаая. 

Юу хэрэгтэй вэ? 

  • 2 хувийн тослогтой хагас аяга сүү
  • 1 хундага/ аяга вино
  • Хар шоколад
  • Хөөсөн чихэр эсвэл шахмал савтай крем

Хэрхэн хийх вэ? 

  • Дундаж темпратуртай зуух дээр урт бариултай саван дотор бэлдсэн хагас аяга сүү, шоколадаа хайлтал нь хүлээн зөөлөн хутгаж, халаана.
  • Халж байх явцад дээрээс нь шахмал савтай крем, хөөсөн чихрээ хийж хутгана.
  • Бэлдсэн хундгатай дарсаа халаасан кремтэй сүү дээрээ хийж бага зэрэг халаан, хутгана.
  • Бага зэрэг халааж, хутгасаны дараа өөрийн уух аягандаа аягалах болно.

Ингээд амттай хэрнээ сахарын өвчтэй тэмцэх хамгийн сайн бүтээгдэхүүн өөрийн гараар тань бүтлээ баяр хүргэе. Амралтаа ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment