8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө:Ноолууран эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ

2016-11-06 13:10:00

Өмсөхөд дулаахан, харахад дэгжин ноолууран эдлэлийг онцгойлон арчлах шаардлагатай байдаг. Хэрэв та ноолууран хувцасаа яаж угаах, цэвэрлэх вэ гэж бодож байгаа бол бид таньд дараах зөвлөгөөг хүргэж байна.


1. Ноос ноолууран эдлэлийг дотор талыг урвуулж угаах ба хадгална.

2. Эдлэлийг хэтэрхий бохирдож хуучруулалгvйгээр гараар угааж болно.

3. Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн. Жишээ нь: Нялх хүүхэд усанд оруулах хэмтэй усанд хийж дэвтээнэ.

4. Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир буртагийг нь арилтал зөөлөн базна. Харин 30 хэмийн усанд гараар угаана.

5. Угаалгын бодисыг бүрэн арилтал цэвэр усаар сайтар зайлна.

6. Усыг нь базаж авна. Мөн угаалгын машинаар зөөлөн сэнсдэж хатааж болно.

7. Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.

8. Дэлгэж хатаана. Ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь хатаах болон сунгаж огт болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгаж, хатаавал буцаж хэлбэрт нь оруулах ямар ч боломжгүй.

9. Нарны гэрэлд мөн халаагуурын шууд тусгалд тавьж болохгүй.

10. Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын байлгаж уурын индүүгээр эдлэлийг дотор талаас нь уураар жигнэн эдлэлээсээ нэг см орчим хөндий зөвхөн уураар нь индүүднэ.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл