8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын тамирчид хоёрдугаар байрт бичигджээ

2016-11-07 10:51:53

Турк улсын Измир хотноо өндөрлөсөн өсвөр, залуучуудын ДАШТ нь түргэн тоглолт, турк даам, үндсэн гэсэн 3-н төрлөөр зохиогдсон бөгөөд тус тэмцээнд нийт 30 аад орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Тэмцээнд Монголын 24 тамирчид оролцсоноос 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл нийт 19 медаль авч багийн дүнгээр хоёрдугаарт бичигдлээ.

  • ОХУ - 25 медаль
  • Монгол - 19 медаль
  • БНХАУ - 6 медаль

Тэмцээний сүүлийн өдөр 17 насны ангилалд М.Шийрэвжамц дэлхийн аварга болсон бол 11 насны ангилалд Б.Сүхбат мөнгө, Б.Баярманлай хүрэл медаль зүүлээ. Түүнчлэн Б.Сүлдбаатар, Б,Билгүүндарь, С.Мөнхоргил, Б.Баярмагнай, Н.Налжирмоо нар ангилал бүртээ Өсвөрийн Дэлхийн аварга болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment