8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана

2016-11-07 14:48:07

Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой энэ сарын 11-нд буюу энэ баасан гаригт Сингапур улсад тулалдахаар боллоо. “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны сүүлчээр М.Гафуровт дийлдэн, дэлхийн аваргын бүсээ алдсан бөгөөд энэ удаа аваргын бүсний төлөө дахин тулалдахаар болсон байна.

Ж.Нарантунгалагийн тухайд 2003 онд Монголд болсон холимог тулааны "Mongolia Fighting” тэмцээнд "Монголын каратегийн холбоо”-г төлөөлөн оролцож хасах 93кг-д түрүүлж амжилтын гараагаа эхэлжээ. Мөн 2009 оноос Кик боксын "К1”-н аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад нь нэгэн Япон дасгалжуулагч санал тавьснаар зөвхөн холимог тулаанаар хичээллэх болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment