8o
Улаанбаатар хот
mobile menu

“Их дуулга”-д Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар нар зодоглоно

2016-11-10 17:54:00

 

Жүдо  бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох “Их дуулга”  ирэх арванхоёрдугаар сарын 2-4-ний  өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдах тов гараад байгаа. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар нар зодоглох юм байна.

Дашрамд дуулгахад “ Их дуулга” тэмцээнд "Рио-2016" олимпийн наадамд шуугиан тарьсан Итали жүдоч Фабио Басиле /66кг/, олимпийн аварга Тина Трстеняк /63кг/,  Тедди Ринер /+100кг/, Францын Эмиле Андеол /+78кг/, олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын шилдгүүд оролцохоор болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment