8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэддээ тоглоом худалдаж авч өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ

2016-11-10 15:00:00


Хүүхдийн хүмүүжилд тоглоом ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь хамгийн чухал нөлөөтэй. Гэхдээ та бүхэн ямар ч хамаагүй тоглоомоор авч өгч тоглуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх үү?. 
Тоглоом сонгохдоо ямар нэгэн химийн хортой бодистой тоглоом сонговол хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тоглоом сонгохдоо доорх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг сануулж байна: 

      Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах
•    Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.
•    Тоглоомыг үнэртэж үз ! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буйтоглоомыг бүү худалдаж ав.
•    Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрахад тоглоомонд байгаа хэсэг бүрэн эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгих гэх мэт эрсдэлээс хамгаалах болно.
•    Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгах хэрэгтэйг сануулж байна. 
Та бүхэн тоглоом худалдаж авахдаа уг тоглоомонд агуулагдах аюултай химийн бодисыг заавал анхаарах хэрэгтэй. Ингээд ямар химийн бодис ямар аюултай талаар мэдээлэл хүргэе. 

Тоглоомонд агуулагдах аюултай химийн бодисууд

Хэрэглээ

Эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанар

Тоглоомны төрөл

Анилин

Янз бүрийн будагч бодисын түүхий эдэд ордог

Маш их хортой, хорт хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлнө.

Хүүхэлдэй

Бисфенол-А  /ВРА/

Поликарбонат , наалдамхай бодис, давирхай хуванцарын үйлдвэрлэлийн гол түүхий эд

Нөхөн үржихүйн болон дааврын тогтолцоог алдагдуулна.хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хүүхэлдэй,хуванцар болон электрон тоглоом

Бромт нэгдэл

Гал удаашруулах үйлчилгээтэй

Хүүхдийн хөгжлийг саатуулж, дааврын болон нөхөн үржихүй тогтолцоонд нөлөөлнө.

Хүүхэлдэй, чихмэл, хуванцар болон электрон тоглоом

Кадьми

Будагч: улаан улбар шар, шар пигмент бий болгоно

Амьсгалын замаар бие махбодид нөлөөлж хорт хавдар үүсгэх бөгөөд нөхөн үржихүйн болон хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө.

Хүүхэлдэй, модон болон хуванцар тоглоом

Хлорт параффин

Зөөлрүүлэх болон уян хатан болгоход оролцоно.

Хорт хавдар үүсгэх, дааврын тогтолцоог алдагдуулах нөлөөтэй

Хүүхэлдэй,хуванцар болон электрон тоглоом

Хром

Будагч: ногоон улбар шар, шар пигмент бий болгоно

Хорт  хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлнө.

Хүүхэлдэй, чихмэл, хуванцар болон электрон тоглоом

Формальдегид

Хувцасны үйлдвэрлэлд , хуниас, үрчлээг эсэргүүцэх чанарыг нэмэгдүүлдэг, ус нэвтрүүлдэггүй, модон бүтээгдэхүүнд наалдамхай байдлыг нэмэгдүүлдэг.

Хорт  хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлнө. Түүнчлэн төв мэдрэлийн тогтолцоонд муугаар нөлөөлж арьс салст бүрхүүлийг сэдрээх үйлчилгээтэй.

Чихмэл болон модон тоглоом

Хар тугалга

Будагч: улаан улбар шар, шар пигмент бий болгоно

Хорт  хавдар үүсгэх, нөхөн үржихүйн тогтолцоонд хортой нөлөөлөл үзүүлнэ. Хөгжиж буй тархинд сөргөөр нөлөөлнө.

Хүүхэлдэй, модон хуванцар, электрон тоглоом

Нонилфенол

Хуванцарыг бэхжүүлэгч сүлжмэл нэхмэлийн эдлэлийн боловсруулалтанд оролцоно.

Дааврын тогтолцоог алдагдуулна.

Хүүхэлдэй, чихмэл болон хуванцар тоглоом

Органик нэгдлүүд

Хуванцарыг цэвэршүүлэх болон бэхжүүлэхэд оролоцоно.

Хорт хавдар үүсгэх, дааврын тогтолцоог алдагдуулах, нөхөн үржихүйн тогтолцоонд хортой нөлөөлөл үзүүлнэ.

Хүүхэлдэй, чихмэл, хуванцар болон модон тоглоом

Перфторирован

Ус өөх тос нэвтрүүлдэггүй.

Хорт хавдар үүсгэх, нөхөн үржихүйн тогтолцоонд хортой нөлөөлөл үзүүлнэ.

Хүүхэлдэй болон чихмэл  тоглоом

Фталат

Хуванцарыг зөөлрүүлэх шинж чанартай зөөлрүүлэгч бодис, мөн тоглоомыг анхилуун үнэртэй болгоход оролцоно.

Дааврын тогтолцоог  алдагдуулна.

Хүүхэлдэй, чихмэл, хуванцар болон электрон тоглоом

Триклозан

Бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис

Дааврын тогтолцоог  алдагдуулна.

Хүүхэлдэй, чихмэл болон хуванцар тоглоом

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/10 103.212.117.197
  • Recent
  • Most Read
  • Most Comment