Бараг л эмэгтэй хүн болгоны амьдралд нэг биш удаа урилгагүй зочилдог дайсан бол мөөгөнцөр.Мөөгөнцөр эрүүл хүний биед ч оршдог. Гэхдээ үржээгүй тохиолдолд ямар ч зовиур өгдөггүй, харин үржих нөхцөл нь бүрдсэн үед халдварт өвчин болж хувирдаг юм. Мөөгөнцөр нь олон таагүй шинж тэмдгээр илэрдэг. Үүнд: бэлэг эрхтний загатналт, аарцан өтгөн шингэн ялгарах, уур уцаар бухимдалтай болох, хэт их ядрах зэрэг орно. Хоол хүнснээсээ нүүрс ус, болон чихэрлэг бүтээгдэхүүнийг хассанаар мөөгнөцөрийн үржилтийг ихсэхээс нь өмнө зогсоож болно.
Мөөгөнцөрийг хэн тусдаг вэ?
Мөөгөнцөр нь бэлгийн замаар халдварлах нь харьцангуй ховор. Ихэвчлэн халдвартай ээжээс хүүхдэд халдах юм уу, дархлааны систем муутай хүмүүст элбэг тохиолддог. Мөөгөнцөр нь нэг үржихээрээ дархлааны системыг улам муутгадаг тул, давхар дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.Мөн хоолоо хуваалцах, үнсэлцэх зэргээс халдварлаж болно.
Мөөгөнцөрийн шинж тэмдэг:
Хэрэв чи талх, алкоголь, чихэрлэг юманд дурлаж, гэдэс чинь хийгээр дүүрэх юм уу түгжирч, шээс бэлгийн замын эрхтэн загатнаж үрэвсэж, анхаарал төвлөрөх, юм санахдаа муу болж, дархлаа суларч, нүдэнд чинь нулимас цийлэгнэж, биеэс чинь эвгүй үнэр ялгарч, чих дүнгэнэж, ойр ойрхон хөнгөнөөр бие засч, ядарч, тамхи үнэртэй усны үнэрт эмзэг болж, сексийн дур хүсэл буурч, нүд бүрэлзэж байнга даарч байвал мөөгөнцөртсөн байх магадлалтай. Мөн хумс хугарч, арьс үрэвсэж загатнаж, булчингаар өвдөж, сарын тэмдэг тогтворгүйжиж болно.
Мөөгөнцөрийг таних:
Хэрэв дээрх шинж тэмдгийг уншаад ч өөрийгөө мөөгөнцөртэй эсэхт эргэлзэж байвал, доорх аргыг туршаад үзээрэй. Орой нь орныхоо хажууд стакантай цэвэр ус тавьчих. Өглөө сэрмэгцээ амаа усаар хальтхан зайлж залгиад, шүлсээ бөөгнүүлж байгаад ус руугаа нулимана. Тэгээд тэр усаа хагас цагийн турш ажигла. Ялангуяа эхний цөөн хэдэн минутыг. Мөөгөнцөр чинь үржсэн бол дараах шинжүүд харагдана:
1. Шүлснээс чинь доошоо утас унжуулсан мэт салаалах
2. Стаканы ёроолд өтгөн шүлс бөөгнөрөх
3. Ус булингартаж, манантах Хэрэв эхний гурван минутын дотор дээрх шинжүүд ажиглагдвал их хэмжээний мөөгөнцөртэй байна гэсэн үг.
Хэрэв гурваас дээш минутын дараа ажиглагдвал мөөгөнцөрийн үржлийн хэмжээ харьцангуй бага, дээрх шинжүүдээс огт харагдахгүй байвал мөөгөнцөргүй гэсэн үг. Энэ тестний цаадах логик нь тун амархан.
Шүлс бол мөөгөнд ээлтэй орчин.
Шүлс нь уснаас хөнгөн, гэхдээ мөөгөнцөр уснаас хүнд юм. Тиймээс цэвэр шүлс хөвдөг бол мөөгөнцөртэй шүлс доош унжих юм уу тунадаг Мөөгөнцөрийн эсрэг хоолны дэглэм: Энэ бактерийн өсөлтийг багасгахын тулд загасны тос, цэвэр оливийн тос зэрэг эрүүл өөх тос хэрэглэх хэрэгтэй. Нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээс шууд татгалзаж, хүнсний ногоог түүхийгээр нь юм уу жигнэж идвэл сайн. Гэхдээ чихэрлэг өндөртэй луувангаас татгалзаарай.
Жимснээс алим болон жимсгэнүүд сайн.
Ургамлын гаралтай цай, цэвэр ус хангалттай хэмжээгээр уу. Мөн тунгалаг шөл ууж болно. Жимсний шүүс, газтай ундаа зэрэг чихэртэй ундаанаас татгалз. Мөөгөнцөрийн үржил нь чихэрлэг хүнсээр тэжээгддэг учраас бүх төрлийн сахарнаас зайлсхийх ёстой юм.
Үр тарианаас гаргаж авсан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэ.
Гэхдээ бор будаа, хөц болон гурвалжин будаа, мюсли идэж болно. Самар идэж болох ч, нэг хоног хонуулж, шингэцийг нь сайжруулсны дараа хэрэглэвэл илүү дээр. Зөвхөн байгалийн гаралтай, органик хүнс хэрэглэх нь мөөгөнцөрөө арилгах гол түлхүүр юм. Эмчилгээ бүрэн дүүрэн хийгдэхээс нааш жирэмснээс хамгаалах эм, стеройд хэрэглэж болохгүй. Мөн xylitol-ын найрлагатай бохьноос татгалзаарай.
Мөөгөнцөрийн эсрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн:
Хоолны дэглэмээ хяналтандаа авчихсан бол, одоо байгалийн гаралтай мөөгний төрлийн бактерийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд сармис, ореганогийн тос, хар хушга, оливийн навчны ханд, каприлийн хүчил, цэвэр наргил модны самрын тос орно. Эдгээр нь Меркури, Нарантуул зэрэг хүнсний томоохон захуудаар зарагддаг юм байна лээ. 3-4 хоног тутамд мөөгний эсрэг өөр өөр бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Учир нь кандида өөрийнхөө эсрэг найрлагатай бүтээгдэхүүнд дасах чадвар өндөртэй.
Сармис нь мөөгөнцөрийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй учраас болж өгвөл түүхийгээр нь юм уу, нунтаглаж хоолондоо хэрэглээрэй. Байгалийн гаралтай эмчилгээг антибиотик эмчилгээтэй хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөөгөнцөр нь тун амь бөхтэй бактери учраас нэг төрлийн эмэнд бүрэн дарагдахгүй байх магадлалтай учраас дархлааныхаа системийг тун сайн идэвхжүүлж, пробиотик бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж байж үр дүнд хүрнэ.