8o
Улаанбаатар хот
mobile menu

Танай хүүхэд орой хэдэн цагт унтах ёстой вэ?

2015-12-15 14:55:00

Дөнгөж төрсөн нярай хүүхэд өдөрт нийт цаг 16-18 унтаж амарч байж хангалттай нойроо авч чаддаг байна. Мөн сэрүүн байх хугацаа 3 цагаас илүү байх хэрэггүй. Харин 1-3 сартай нялх хүүхэд өдөрт дор хаяж 15 цаг унтах ёстой юм байна. Харин сэрүүн байх хугацаа 5 цагаас илүү байж болохгүй. Мөн 4-7 сартай хүүхэд өдөрт 14 цаг заавал унтах ёстой. Өдөр зарим хүүхдүүд их удаан унтдаг бол зарим нь 20-30 минут унтаад л болчихдог. Гэхдээ энэ хамаагүй зөвхөн эдгээр унтлага нь нийлээд 14 цаг болох ёстой.  Түүнчлэн 8-12 сартай хүүхэд бол өдөрт нийт дор хаяж 13 цаг унтаж амрах зайлшгүй шаардлагатай бол 1-2 настай хүүхэд бол өдөрт нийт 10-13 цаг унтах ёстой аж. Тиймээс таны бяцхан үр чинь өдөрт ингэж унтаж чадаж байна уу? 

Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ маш орой унтуулдаг. Энэ маш буруу бөгөөд нярай хүүхэд орой 7 цагт унтах ёстой бол нялх хүүхдүүд орой 9 цагаас хойш унтахгүй байх нь буруу зуршил аж. Ингэж эрт унтуулж сургахын тулд унтах цагийг нь эцэг хчүүд бид өөрсдөө зохицуулах хэрэгтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment