8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Иргэдийн спортын V наадам өндөрлөлөө

2016-11-14 15:45:21

Нийслэлийн Иргэдийн спортын V наадам энэ оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 13-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.
 
Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдсан юм. Спортын наадамд өрсөлдөх багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах онцлогтой байсан нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа боллоо.
 
Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 7 төрлөөр 9 дүүргийн 152 хорооны 1402 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын V наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4377 байгууллагын 87000 гаруй иргэн хамрагджээ.

Ширээний шагайн наадгайн тэмцээний
 
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд:     Баянгол дүүргийн 16 дугаар хорооны баг
3-р байранд:     Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны баг  
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:     Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд:     Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны баг
3-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг  
Олс таталтын тэмцээний
 
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:    Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооны баг
2-р байранд:     Баянгол дүүргийн 23 дугаар хорооны баг
3-р байранд:     Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны баг  
 
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг
2-р байранд:     Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
3-р байранд:     Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг  
Хийн дасгалын тэмцээний
55-аас дээш насны ангилалд:
1-р байранд:     Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд:     Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
3-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг  
31 - 55 хүртэлх насны ангилалд:
1-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд:     Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
3-р байранд:     Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг  
 
Аэробикийн тэмцээний 
55-аас дээш насны ангилалд:
1-р байранд:     Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
2-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
3-р байранд:     Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг  
31-55 хүртэлх насны ангилалд:
1-р байранд:     Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
2-р байранд:    Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг
3-р байранд:     Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг  
 
Волейболын тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:     Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг
2-р байранд:   Налайх дүүргийн 7 дугаар хорооны баг
3-р байранд:     Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг  
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:     Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг
2-р байранд:     Налайх дүүргийн 19 дүгээр хорооны баг
3-р байранд:     Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны баг  
 
Сагсан бөмбөгийн тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:     Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд:     Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг
3-р байранд:     Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг  
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд:    Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд:     Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны баг
3-р байранд:     Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг  
нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийг эзэд боллоо.
 
Нийслэлийн Иргэдийн спортын V наадмын бүх үе шатуудад баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж, дараах хороодод "Шилдэг хороо" шагнал гардуулсан.
Багахангай дүүргийн Б.Гэрэлмаа даргатай 1-р хороо,
Баянгол дүүргийн Ё.Ариунзул даргатай 2-р хороо,
Баянзүрх дүүргийн П.Мандахбаяр даргатай 4-р хороо,
Налайх дүүргийн С.Медальбек даргатай 4-р хороо,
Сонгинохайрхан дүүргийн Л.Бямбадорж даргатай 9-р хороо,
Сүхбаатар дүүргийн Ц.Долгормаа даргатай 12-р хороо,
Хан-Уул дүүргийн С.Сарангуа даргатай 16-р хороо,
Чингэлтэй дүүргийн С.Отгонсүрэн даргатай 4-р хороо
Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр:
1-р байрт    Чингэлтэй              дүүрэг    
2-р байрт    Налайх                   дүүрэг
3-р байрт    Баянзүрх                дүүрэг
4-р байрт    Сүхбаатар             дүүрэг шалгарсан байгууллагуудыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Тусгай  байранд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Багануур, Багахангай дүүргүүд шалгарсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment