8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Түвдэндорж аваргыг хүндэтгэж 256 бөх барилдана

2016-11-15 08:40:00

Булган аймгийн Хангал сумын уугуул, үндэсний бөхийн XX зууны ууган дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат, дархан аварга Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой тохиож буй юм. Энэ хүрээнд Булган аймгийн нутгийн зөвлөлөөс Б.Түвдэндорж аваргын бөхийн амьдрал хийгээд сурган хүмүүжүүлэх их үйлсийг нь сурталчилан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.  

Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Б.Түвдэндорж аварга бол дан ганц үндэсний бөхөөс гадна орчин цагийн их спортын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон бол Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин “Энэ агуу тамирчны амьдралын замнал, спортын салбарт гаргасан амжилтыг хойч үедээ үнэн зөвөөр таниулах бидний үүрэг” хэмээсэн юм.

Алдарт аваргын 100 насны ойн хүрээнд ирэх 20-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан зохин байгуулах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment