8o
Улаанбаатар хот
mobile menu

Бакугийн “Алтан гранпри”-д манайхаас 11 бөх уригджээ

2016-11-15 09:02:00

Азербайжаны нийслэл Баку хотод Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн болох гэж байна. Арваннэгдүгээр сарын 24-нд эхлэх тэмцээнд Монголын 11 бөх уригдсан байна.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Б.Батзориг, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар мэдүүлгээ өгч, бэлтгэлээ базааж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment