8o
Улаанбаатар хот
mobile menu

Волейболын ”Цом”-ын тэмцээн эхэллээ

2016-11-16 11:11:48

Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч даваа гаригт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл явагдах Цомын АШТ-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас болно. Уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

  • 09.00 - “Тэнүүн Огоо” – “Эрчим” /эр/
  • 11.00 – “Тэнүүн Огоо” – “Энагурэ” /эм/
  • 13.00 – Тэмцээний нээлт
  • 14.00 – “Алтайн барс” – “Булган” /эр/
  • 16.00 – “Хилчин” – “Эрчим” /эм/
  • 18.00 – “Ховд Сима” – “Хасумегастарс” /эр/ тус тус явагдана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment