8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баяраа: “Зулын гол болно” гээд эр хүн шиг гар, гараа барилцаад сууж байна

2016-11-18 08:30:00

2012-2016 оны хугацаанд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Рио-2016 олимпийн наадмын үеэр тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсны улмаас Монголын чөлөөт бөхийн холбоо болон Дэлхийн бөхийн холбооноос гурван жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллах эрхээ хасуулсан билээ. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооноос нөгөөдөр өргөтгөсөн их хурлаа Төрийн ордонд хийх гэж буй бөгөөд уг хуралдаа дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг оролцуулахгүй гэж мэдэгджээ. Чөлөөт бөхийн холбооны энэхүү шийдвэрийг Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэж их хурал болох өдөр “Зулын гол” болно гэдгээ мэдэгдээд байна. Уг их хурлаас ирэх дөрвөн жилд холбоог удирдах ерөнхийлөгчийг сонгох аж. Ингээд уг асуудлаар дасгалжуулагч Б.Баяраатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэж “Зулын гол” болно гэж мэдэгдсэн тань үнэн үү?. Энэ бол цочирдом мэдэгдэл. Та бүхэн үнэхээр шийдвэрээ гаргачихсан гэж үү?

-Монголын чөлөөт бөхийн их холбоо нь холбооны удирдах дээд байгууллага мөн гэж байгаа. Их хурлыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулна гэж дүрэмд заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2009 онд их хурал хуралдсан. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар дүрмээ баталсан. Энэ дүрмийг удирдах их хурлаар батална. Тэгвэл 2009 оноос хойш нэг ч удаа их хурлыг хийгээгүй байна. Тэгсэн мөртлөө 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ дүрмийг баталчихсан. Их хурлаа хуралдуулаагүй байж дүрэм батална гэж байх уу. Энэ хууль зөрчсөн асуудал мөн үү мөн. Гишүүнчлэлтэй олон нийтийн төрийн бус байгууллага нь Удирдах дээд байгууллага мөн болно гэж манай дүрэмд заасан байдаг. Гэтэл энэ байгууллага маань Их хурал бус шийдвэрээр гишүүнчлэлгүй олон нийтийн байгууллага болчихсон. Тэгэнгүүтээ 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр бүгд хурлаа хийчихсэн. Удирдах дээд байгууллагыг өөрчлөх их хурлаа хийгээгүй мөртлөө өөрсдөө шинэ дүрэм байгуулчихсан. Шинэ дүрэмдээ “Удирдах зөвлөл нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах дээд байгууллага болно” гээд заагаад өгчихсөн. Өөрсдөө дураараа шинэ дүрэм гаргаад ирсэн. Тэгээд Удирдах зөвлөл нь 11 хүнээс бүрдэнэ, даргыг гишүүдийн ердийн саналаар сонгоно гэж өөрчилсөн. Хурал хийгээгүй байж ердийн саналаар сонгоно гэсэн. Удирдах зөвлөлийн дарга нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байна, ерөнхийлөгч нь орон тооны бус байж болно. Ерөнхийлөгчийн санал болгосноор хүндэт болон дэд ерөнхийлөгчийг сонгоно гэсэн байгаа. Эд нар ингэж өөрөө өөрсдийгөө албан тушаалд томилчихоод санхүүгийн болон бүх “но”-той ажлуудыг хувааж хийж байгаа. Дээрээс нь Монголын чөлөөт бөхийн олимпийн наадамд авсан хүрэл медалийг луйвраар дарлаа гэж эсэргүүцсэн бидний эсэргүүцлийг няцааж “Бид нар үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр багшийн маань эрхийг гурван жилээр хасаад өгөөч ээ” гээд толгой бөхийлгөж байгаад 50 мянган швецарь франкийн торгуулийг өөр дээрээ авдаг хүмүүс байх уу. Тэгвэл бид үүний төлөө “Зулын гол болно” гээд эр хүн шиг гар, гараа барилцаад сууж байна.

-Та хоёрыг нөгөөдөр болох Чөлөөт бөхийн холбооны их хуралд оролцуулахгүй болсныг эсэргүүцэж ийнхүү тэмцэх гэж байна гэж ойлгож байгаа?

-Бид хоёр яах вэ. Бид хоёрын дэмжиж байгаа мянга, мянган тамирчин, дасгалжуулагчдын хэнийг нь ч энэ хуралд оролцуулахгүй гэж байна шүү дээ. Хурал нээлттэй болох ёстой. Өөрсдөө л өргөтгөсөн хуралдаан зарласан. Өргөтгөсөн хуралдаан бол олон нийтийг хамруулсан байх ёстой. Тэгсэн мөртлөө өөрсдөө хэвлэлээр ярилцлага өгөхдөө “Манайх нээлттэй. Бүгдээрээ ирцгээгээрэй. Бүртгүүлээрэй” гэж худлаа яриад байгаа. Тэгээд бид нарыг бүртгүүлэх гээд ирэнгүүт “Даргаас асууя. Юу ч гэсэн материалаа үлдээчих” гээд байна. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө хүмүүсийн материалыг шууд хүлээж аваад бүртгэж байна. Сая тамирчид орж ирээд мандат авъя гэхэд мандат өгдөг хүн нь алга байна. Энэ асуудлын эсрэг бид хараад байж ядаж байгаа юм. Монгол хүн Монголынхоо медалийн төлөө тэмцсэнийхээ төлөө бид нар эрхээ хасуулсан. Д.Дагвадорж биднийг ямар нэгэн арга хэмжээнд орохыг хориглосон. Эд нар өөрсдөө анхнаасаа тэгш эрхтэй гэсэн уриалга гаргаад бүх хүмүүсийг урьж залаад хуралдаа оролцуулсан бол хэн ингэж шатъя, үхье гэх юм бэ. Хөлсөндөө түлэгдэж яваа тамирчин, дасгалжуулагчаа хүндэтгэхгүй байна шүү дээ.

-Тэмцлийн ийм хурц хэлбэрт шилжихээс өөр арга байхгүй гэж үү?

-Өөр бидэнд ямар арга байгаа юм. Бид одоо Чөлөөт бөхийн холбоон дээр байж байна. Чөлөөтийн бөхчүүдийн хуурамч визийг хийсэн ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх гэж хүн бидэнтэй уулзалгүй гараад явчихаж байна. Босч ирээд намайг багалзуурдах гэсэн. Тэгэхээр нь би овоодож ирээд “Чи ялтай учраас эндээс гар” гэж хэлсэн. Ингэж хэлсэн чинь “Чи намайг багалзуурдаж байна” гэж гүтгэсэн. Бидэнд хэн нь багалзуурдсан гэдгийг батлах бичлэг байгаа. Хэрвээ О.Баянмөнх өөрөө худал яривал энэ бичлэгийг тараана. Бид эрхээ хасуулаагүй Монгол улсын иргэн. Дэлхийн бөхийн холбооноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш хуралд оролцож, сонгох сонгогдох эрхээ хасуулсан хүмүүс биш шүү дээ. Миний эрхийг хассан учраас би хуулийн байгууллагад хандаж эд нарыг шалгуулахаар өгсөн байгаа. Хуулийн байгууллага л намайг хамгаална. Өөр биднийг хамгаалах байгууллага алга.

-Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд та хоёрыг хүлээж авч уулзах шинж байна уу?

-Бид хүлээнэ. Бид нар ямар нэгэн бүдүүлэг авир гарахгүй. Албан ёсоор шаардлагаа тавина.

-Спортын ордонд бус Төрийн ордонд хуралдах гэж байгаа болохоор та бүхэн мөн эсэргүүцээд байгаа юм уу?

-Төрийн ордонд ямар хүмүүс ордог билээ. Өөрсдийнхөө бүртгэсэн хүмүүсийг л оруулна биз дээ. Олон нийтийн хурлыг Төрийн ордонд хийдэг уламжлал байдаг юм уу. Монгол улс чинь хөгжөөд маш олон хурлын заалтай болчихсон шүү дээ.


Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
k
Zail tenegeee yag yu huseed bgan be. Chinii buruu sh de bayaraa guia. Teneg novsh ve.
2016/11/22 139.5.219.158
mahan sumo
mahan tolgoit Davgaagaas bolj bgaan
2016/11/19 188.61.168.108
Зочин
Энэ Баяраа болоо ч дээ өөрийн гэсэн нэг ч тамирчин бэлтгэж гаргаагүй хүний бэлдсэн тамирчинг багшаас нь салгаж хэрүүл хийж явдаг арчаагүй байж юм хийсэн тамирчин бэлдсэн дүрд тоглоод юун шатах матах
2016/11/18 66.181.186.213
ЗОЧИН
Өөрсдийгөө битгий улам доош нь хий.Зулын гол болно ч гэх шиг битгий тэнэгтэцгээ.
2016/11/18 182.160.0.196
ЗОЧИН
Өөрсдийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрөх чадвартай бай.Дэлхийн бөхийн холбоо шийдвэрээ гаргачихаад байхад бусдад бурууг тохож,бузар хэрүүл хийж хүний санаанд оромгүй шантааж хийж өөрсдийгөө
2016/11/18 182.160.0.196
dawgaa
dawgaatai dewjeen deer vzeltsie gej tulaand duud
2016/11/18 103.229.122.74
zochin
iim ved bachimdah ch bagadah ve bi gehdee uuruur temtseh myangan arga bii
2016/11/18 103.229.122.74
Irgen
Ene 2t buruu bhgui shuu dee. Dagvaa yu vee hemjeegui erht haanyu
2016/11/18 122.201.21.63
T
үр хүүхдээ яах гэж бна. больцгоо та нар
2016/11/18 202.179.26.215
Bolokhgui shuu
Hi
2016/11/18 27.123.214.94
Zochin
Ta 2 uhlee gehed uursduu l hohirno. Naaduul chini yah ch ugui. Uursdiin ur ur huuhdee bod.
2016/11/18 202.170.71.39
ddd
tegj bolohgui ee. ta nar uursduu l hohirno.
2016/11/18 49.0.160.79
ZOCNIN
TEGJ BOLOHGUI EE DABGA BOLIOOCNEE
2016/11/18 202.179.29.27
...
yasan ch hetsuu boltson tsag ve ev nairamdaltai ev eyiig hicheegeed yavj boldoggui l yum bh daa bugdeeree heleltsvel buruugui gedeg dee
2016/11/18 202.179.31.13
Temtsel
Hulgaichuudiin orgondog gazar odoogoor toriin ordon bolood baina.2 dasgaljuulagchaa demjii
2016/11/18 66.181.191.184
alzagnyyr
Argaa baraad l iim hybilbar songoj bga shy de bas l ebgyi boljee manai mongolchyyd
2016/11/18 59.153.115.168
Баагий
Хорогдох газар нь төрийн ордон болсон уу, энэ байгууллагын, дампуу юмаа. Булхай луйвраа хийдэг газар нь ОРДОН. Эзэн байна уу, болиулал даа.
2016/11/18 202.126.89.175
tsengel
Ta ger bul ur huuhduudinhee amidraliin batalgaa tushig tulguur shuu dee. Ta eruul saruul amid mend baih heretei. Muugaar bodohod l taniig uheed ogvol ar gee chini hetsuudene shuu dee.
2016/11/18 59.153.115.232
Улайм цайм гадуурхаж болохгүй ээ
Энэ хүмүүсийг гадаадын тэмцээн явах эрхийг хассан ч дотоодын хурал цуглаанд оруулах хэрэгтэй ш д.. Муу ч сайн ч хөлс хөдөлмөр, залуу насаа чөлөөт бөхийн ертөнцөд зарцуулсан хүмүүс. Хүнийг ингэж улайм
2016/11/18 103.9.90.53
zochin
ene nuhur nugu nutseglelt uzuuleed bsn gar munuu? olon orni umnu MGL ulsiin ner turiig nudnii bulai bolgoson shuu chi.
2016/11/18 202.9.42.78
Kkkk
Shar semjilsen oohon bomboolei Dagvadorj lalar odoo bolih heregtei
2016/11/18 202.179.23.31
unshigch
yaasan ch hanaj tsadadgui yumnuud bdgiin usan tolgoilchood ichih chn gui ih hurliin gishuun bolood suugaad bga dagvadorj geed 1 zovlogo hols 2s oor yu ch bhgui tahianii tarhitai yum ehnees ni olson mo
2016/11/18 202.131.233.11
аааа
Дагвадорж сархайсан новш дэлхийгээс зайл
2016/11/18 103.9.90.53
зайл
Сумъяабазар Сүхбат нар энэ холбооноос зайлах хэрэгтэй. бас улс төрөөс чадваргүй юмнууд хаа явсан газраа будлиан хутгадаг
2016/11/18 103.9.90.53
зочин
Баяраа дасгалжуулагчийн зөв ш дээ. Хаа сайгүй луйварчид дээр гарчаад зөв хүнээ ажлуулахгүй яасан хэцүү юм бэ, үнэн юм гэж байна уу, өчнөөн жилийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж болохгүй ээ.
2016/11/18 202.179.31.242
Кккк
Энэ 2ын буруу шдээ. Дэвжээн дээр шалдлаад эргvv юмшиг.
2016/11/18 75.27.63.109
ө
Хүнийг ийм ч болгох гэж Муухай сумъяабазар дагвадорж хоёр угаасаа хүншгүй онцгүй хүмүүс
2016/11/18 103.9.90.53
man
энэ 2 ч ичэхгүй, ямар ч жудаг байхгүй, юу ч гэмээр юм дэ,
2016/11/18 202.9.42.255
  • Recent
  • Most Read
  • Most Comment