8o
Улаанбаатар хот
mobile menu

МЧБХ-г 1 сая ам.долларыг юун зарцуулснаа тайлагнахыг шаардав

2016-11-18 14:40:00

Монголын чөлөөт бөхийн холбоо өргөтгөсөн их хурлаа маргааш хийнэ. Уг хуралд дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг эсэргүйцэж дасгалжуулагчид, тамирчид, өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Бид 2013-2016 онд Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг маш бага хугацаанд том амжилт гарсан. Уг амжилтаа маргааш болох хуралд тайлагнах ёстой. Гэтэл хуралд зөвхөн Монгол Улсын Гавьяатууд орох эрхтэй байдаг. Тийм байтал намайг оруулахгүй гэж байгаа нь хачиртай санагдаж байна. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ. Миний дасгалжуулагч хийх эрхийг хассан болохоос Гавьяат цолыг хурааж аваагүй. Энэ хурал би орж байгаа нөхцөл байдлыг танилцуулж, удирдах зөвлөлд ямар ямар хүмүүс байгаатай танилцмаар байна. Би энэ хуралд ормоор байна” гэв.

Мөн  Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөх болон зарим амжилт гаргасан охидыг хүртэл хавчин гадуурхдаг талаар онцолж байлаа. Мөн 2013 оноос хойш холбооны удирдах зөвлөлд орсон гишүүдийн танилцуул, тэдний өгсөн хандивийн мөнгөгийг хэрхэн юунд зарцуулсан тайлангаа таницуулахыг шаардсан юм. Улмаар 2013 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2015 оны олимпийн эрхийн тэмцээнүүдээс Чөлөөт бөхийн холбоо хамгийн багаар бодоход нэг сая орчим ам.долларын бэлэн орлого хурааж авсан. Энэ мөнгө хаачив. Үүнийг зарцуулсан тайланг холбооноос шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн "Маргаашийн хурал шудрага бус, төрийн тусгай хамгаалалтад дор хийж байгааг эсэргүйцэж байна. Хэрэв тэр хурал болдог юм бол “Би Төрийн ордны үүдэнд зулын гол болно гэдгийг улс даяар албан ёсоор зарлаж байна. Надад үүнээс өөр шийдвэр байхгүй. Өөр ярих ч юм алга” гэж дасгалжуулагч Б.Баяраа ярьсан юм. Түүгээр зогсохгүй чөлөөт бөх бөхийн спорт А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэт ганц хоёр хүний өмч биш. Ард түмний, энэ спортоор хичээллэж байгаа олон арван хүүхэд залуус, тамирчид багш нарын хүч хөдөлмөр" гэв.

Мөн тус холбоо нь хуурамч бичиг баримт үйлдсэн талаар ярьлаа. Тодруулбал “Улсын бүртгэлийн газраас МЧБХ-той холбоотой бичиг баримтыг гаргаж ирэхэд 2009 онд бичсэн протокол нь 2009 онд огт яригдаагүй, МЧБХ-ны үүсгэн байгуулагч нь Д.Сумъяабазар, Л.Чинбат хоёр юм гэдэг тогтоол гарсан байна. Үүнийг нягтлаад үзэхэд тухайн тогтоол дээр дарсан тамга нь МЧБХ-ны 2011 онд шинэчлэн хийгдсэн тамга байсан. 2009 онд байгаагүй тамгаар 2009 оны хурлын протоколыг тамгалсан нь хууль зөрчиж байгаагийн илрэл. Тухайн үеийн хуралд огт суугаагүй хүмүүсийг суусан төдийгүй үг хэлсэн болгож өөрчлөөд, бүгдийнх нь гарын үсгийг хуурамчаар зурсан хууль зөрчсөн үйлдэл. Энэ бүгдийг эсэргүйцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энийг сайн барихгүй бол хувцасаа тайлаад эхлэнэ шүү
2016/11/18 103.57.92.215
  • Recent
  • Most Read
  • Most Comment