8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амартүвшин Чиндаогийн Гран при-д түрүүллээ

2016-11-19 11:32:27

БНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-20-нд болж байгаа олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Чиндао Гран при-2016” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин алтан медалийн эзэн болов.

Харин 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртжээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн тэмцээн болсон бөгөөд манай тамирчид медаль авч чадаагүй байна. Энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин хүчээ сорин барилдах юм.

Тухайлбал, 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, А.Батсуурь, 73 кг-д Г.Чойжилсүрэн, Б.Баяндүүрэн, 81 кг-д Н. Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, -100 кг - Х.Цогтгэрэл, Б.Билгүүн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл