8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

2016-11-21 09:36:00

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн арваннэгдүгээр сарын барилдаан өчигдөр боллоо. Хүчит 256 бөх зодоглосноос Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Бес богда бүргэд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Серик үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Т.Бэгзсүрэн, Б.Бат-Орших нар шалгарлаа.

Тус барилдааны өмнө МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч у.з Д.Мягмар, у.х Д.Сэрээтэр, у.н Г.Пүрэв-Очир нар бөхчүүдтэй уулзалт хийсэн байна. Энэ уулзалтаар бөхийн ёс жудаг, барилдааны үеийн шинэчлэгдсэн журмууд, наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсон тухай, тэр шинжилгээг хэрхэн авах, хэрэгжүүлэх шинэ журмын тухай зэрэг асуудлаар танилцуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment