8o
Улаанбаатар хот
mobile menu

Аспиринийг өөр юунд хэрэглэж болох вэ?

2016-11-21 15:21:24

1899 оноос эхлэн эмийн сангуудаар ацетилсалицилиний хүчил буюу бидний мэддэгээр аспирин гэх эм гарч эхэлжээ. Ашигтай, хортой гэхчилэн олон янзаар яригддаг ч энэ эм халуун бууруулах, өвчин намдаах онцгой чадвартай тул өргөн хэрэглэгдсээр ирсэн түүхтэй. Харин аспиринийг ахуйн зориулалтаар ашиглаж болдог гэж та сонсож байсан уу?

Үсний будгийг удаан тогтоодог

Будагтай үсийг хлорын үйлчлэлээс хамгаалж байх хэрэгтэй. Ялангуяа бассейнд олон удаа очдог бол үсний будаг амархан арилдаг. 1 стакан усанд 6 ширхэг аспирин уусгаад үсэндээ түрхэж 15 минут болоод шампуниар угаагаарай.

Цэвэрхэн өсгий

Өндөг шиг өөгүй, цэвэрхэн өсгийтэй болохыг хүсвэл хэдэн ширхэг аспирин нунтаглаад цайны халбаганы тал нимбэгний шүүс, бас бага зэрэг ус нэмээрэй. Энэ зуурмагаа өсгий дээрээ тавьж даавуу оймс өмсөөд гадуур нь гялгар уут углана. 10-15 минутын дараа авч өсгийгөө үрүүлээр үрнэ. Эсвэл аспирин нунтаглаж хийсэн халуун усанд хөлөө дүрээд 20-30 минут байлгана. Дараа нь өсгийгөө хялбархан үрж цэвэрлэж болно.

Ялаа, шумуулд хазуулсан үед

Хазуулсан газрыг усаар норгоод шахмал аспиринаар үрж өгвөл өвчин намдана.

Хувцасны толбо арилгана

Аспирин хөлсний толбыг гайхалтай сайн арилгадаг. Үүний тулд 1 стакан усанд 4 ширхэг аспирин гэсэн найрлагаар уусмал бэлдэнэ. Уг уусмалд хувцсаа 3 цаг байлгасны дараа ердийн аргаар угаана.

Аккумулятор суух үед хэрэглэнэ

Өвлийн өглөө машин тань асч өгөхгүй байвал аккумуляторын хүчиллэг шингэн рүү 1-2 ширхэг аспирин хийчих. Ацетилсалицилиний хүчил хүхрийн хүчилтэй урвалд орж цэнэг үүсгэнэ.

Шинэхэн цэцгүүд

Шинэхэн түүсэн баглаа цэцгийг устай саванд хийгээд 1-2 ширхэг аспирин нэмчихэд цэцэг үхэхгүй уддаг.

Мөөгөнцрийн эсрэг эм

Тасалгааны ургамал эсвэл цэцгийн мандал мөөгөнцөрт нэрвэгдэх үед аспириний уусмалаар шүршиж цэвэрлэнэ. 1 литр усанд 1 ширхэг аспирин орно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment