8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Анхцэцэг: Эх орон хүнд ганц л олдох учраас гадагшаа явахгүй

2016-11-22 11:36:00

Хүндийг өргөлтийн Оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Олон услын хэмжээний мастер, М.Анхцэцэг өчигдөр эх орондоо ирлээ. М.Анхцэцэг зардал мөнгө байхгүй учраас дасгалжуулагчаа орхиод ганцаараа тус тэмцээнийг зорьсон бөгөөд амжилттай оролцож ийнхүү эх орондоо ирээд байна. Түүнийг ах, дүү хамаатан садан, ээж аав нь нисэх онгоцны буудалд угтан авчээ. Дашрамд дуулгахад, Олон услын хэмжээний мастер, М.Анхцэцэгт  олимпоос хойш танд 4-5 орноос санал ирсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар  М.Анхцэцэг хэлэхдээ  “Долоон хоногийн дотор болсон хоёр ч том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Арваннэгдүгээр сарын 11-нд эх орноосоо мордож, арав хоногийн дараа эх орондоо ирлээ. Багшгүй ганцаараа явах үнэхээр хэцүү байсан.  Миний гол зорилго бол мөнгө биш, дэвжээн дээр гараад, голын тавцан дээр зогсоод Монголоор овоглож, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх байдаг. Эх орон хүнд ганц л олдох учраас гадагшаа явахгүй” хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
handahgui
2016/11/22 95.208.59.156
zochin
gadagshaa garval enees ch ih amjiltiig uzuuleh ch ym biluu mgl uls haraj hadahgui toohgui baival garsan deer uuriinhuu ireeduig bodson hun gants l amidrana
2016/11/22 95.208.59.156
zochin
mundag ohin er orondoo bn gedeg ni ch bas mundag tegehdee temtseend yavah zardal mungiig ni uls ugch tuslaj demjihgui bol gadagshaa garsan deer shdee ga
2016/11/22 95.208.59.156
Сэтгэл нэгт
Яасан сайхан охин бэ. Баяр хүргэж эрүүл энх аз жаргалыг хүсье. Улам их амжилт гаргаарай.
2016/11/22 202.9.43.122
Unshigch
Ene ohiniig hairlah bas ooriin erhgui orovdloo.Jinhene hoorhon mongol ohin mini dee.Az jargal, eruul enhiig husen erooe.Chamaar ih baharhaj bn daa
2016/11/22 203.91.112.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment