8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө: Хувцаслалтандаа гаргадаг түгээмэл АЛДАА

2016-11-23 12:34:00

Бид өдөр тутамдаа өөрийн гадаад үзэмжиндээ хэд хэдэн түгээмэл алдааг гаргадаг байна. Тухайлбал уулзалтынхаа цагийг дөхүүлж хувцасаа сонгох, тохиромжгүй олон өнгийн хослолыг оруулж, өмсдөг байна. Тиймээс өдөр тутамдаа дараах алдаа дутагдал гаргахгүй байхыг chuhal.mn онцлон хүргэж байна. 

Цагийг нь тулгаж хувцасаа сонгох

Хэрэв та өдөр, өглөө бүр ямар хувцас өмсөх вэ гэж шаналдаг уу? Тэгвэл ийм асуудал дээр няхуур бөгөөд хөнгөн хандаж, өмнөх өдөр нь шийдэж байхыг зөвлөж байна. 

Гадаах уур амьсгал, цаг агаартай үл зохицох хувцас

Гоё сайханыг бодсоноос биш өвөл болж байгааг мартаад байгаа юм биш биз. 

Их явахаа мэдсээр байж өндөр өсгийт сонгох

Өндөр өсгийт өдөр тутмын хувцаслалтанд тохиромжгүй. Тиймээс аль болох чөлөөтэй хэрнээ энгийн гутал, хувцасыг сонгоорой.

Өөрийн биеийн хэмжэээнд тохируулж хувцаслах

Том өгзөгтэй хэрнээ жижиг суудалтай өмд өмсөх, биеэрхүү махлаг хэрнээ багадсан бариун цамц өмсөх нь ямагт тохиромжгүй байдаг. Иймээс аль болох өөрийн биеийн хэмжээнд таарсан хувцасыг сонгож байгаарай.

Гоёл чимэглэл зүүхээс татгалзах 

Ямар ч хувцас өмссөн тохирсон, гоёмсог гоёл чимэглэл зүүж байхыг зөвлөж байна. Хэт даруухан харагдахыг хүсээгүй л бол гоёл чимэглэл тохируулан зүүгээрэй.

Өнгийн тохиромжгүй зохицол

Та өөрийн хувцаслалтандаа 3-аас дээш тод өнгийг хослуулан оруулсан бол анхаарах хэрэгтэй гэдгийг сануулъя. Учир нь хэт их тод өнгийг оруулах нь таныг хямдхан, загвар муутай хувцас өмссөн гэдгийг илтгэдэг бөгөөд царай, биений өнгөнд зохицоогүй бол тэр чигтээ "гамшиг" хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Буруу сонгосон дотуур хувцас

!

Бүсгүй та буруу дотуур хувцасаа сонгосон юм биш биз. Шинэ, гоёмсог дотуур хувцас авсан ч илүүдэл сул өөх, махыг хэт их дараад, гараад байна уу. Тэгвэл та өөрийгөө буруу дотуур хувцас сонгож, хэрэггүй зүйлд мөнгөө үрсэн гэдгийг анзаарах хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл