8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүйтний улиралд малгай өмсөхгүй бол ой тогтоолт эрс муудна

2016-11-23 17:33:37

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж хүйтэрсэн. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болдог талаар мэдээлсэн байна.

Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг аж. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
•    Архаг өвчин сэдрэх
•    Тархиар хатгуулж өвдөх
•    Хараа, сонсгол муудах
•    Нулимс гоождог болох
•    Нойр муудах
•    Мэдрэлийн суурь өвчин үүсэх
•    Ой тогтоолт муудах
•    Стрест өртөж ажлын чадвар буурах
•    Хуйхны эрүүл орчин алдагдах
•    Үс хуурайшч, өнгөө алдах

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өвсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment