8o
Улаанбаатар хот
mobile menu

IPhone 7 утасгүй цэнэглэгчтэй болно

2016-11-24 13:46:00

2017 онд худалдаанд гарах шинэ загварын iPhone утасгүй цэнэглэгчтэй болох талаар KGI-ийн шинжээч Мин Чи Куо дурджээ. Бүтээгдэхүүний арван жилийн ой, түүнчлэн утасгүй цэнэглэх технологийн хөгжил чамгүй өндөр түвшинд хүрсэн зэрэг нь голлох хүчин зүйл юм. Мин Чи Куо "2017 онд худалдаанд гарах бүх iPhone утасгүй цэнэглэгчтэй болох шинж байна. Магадгүй Тайванийн Pegatron компани нийлүүлэгчээр ажиллах байх" гэжээ.

Өнөөдрийн байдлаар жишиг утас үйлдвэрлэгчдээс Samsung компани утасгүй цэнэглэгч бүхий загваруудыг зах зээлд нийлүүлж байгаа бол Apple компанийн ухаалаг цаг мөн л утасгүйгээр цэнэглэх боломжтой индукцийн цэнэглэгч ашигладаг.Харин Apple-ийн гар утасны хувьд ирэх жил утасгүй цэнэглэгч шууд хайрцгандаа хамт ирэх үү, эсвэл тусдаа бүтээгдэхүүн болж худалдаанд гарах ууn гэдгээ тодорхой болгоогүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment