8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Воровьёвагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх оролцоно

2016-11-25 11:35:00

Энэ сарын 27-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотын “Байкал-Арена” спортын цогцолборт олимпийн, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн хошой аварга Н.Воровьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн болно.

Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөи бөхийн холбоо хамтран 3 дахь удаа зохиож байгаа тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын зуу гаруй өсвөрийн бөхчүүд баридахаар мэдүүлгээд өгөөд байна.

Эрхүү мужийн Тулун хотын уугуул, олимпийн аварга Наталья Воробьева нь тус тэмцээнд тус мужийн Ангарск хотын уугуул, олимпийн “Рио-2016” наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 75 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн багийн анд Екатерина Букинаг Хүндэт зочноор урьсан байна.

            Тус тэмцээнд манай улсаас Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч П.Чулуунбаатарын удирдсан 7 бөх, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдсан 5 бөх, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Энхбатын удирдсан 6 бөх нийт 18 өсвөрийн бөх барилдахаар явлаа.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс манай охидууд 3 алт, 5 мөнгө, хошой хүрэл медаль авч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ядаж орос нэрийг зөв бичиж сураач,чааваас
2016/11/25 103.212.119.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment