8o
Улаанбаатар хот
mobile menu

Таны амралтанд: Иог хийхийн ач тус

2016-11-26 10:42:00

Амралтын өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Хэт их ажлын өдрүүд дуусч амралтын өдрөө хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэсэн бодол таньд төрж байна уу. Тэгвэл Chuhal.mn сайтын зүгээс амралтын тань өдөр зориулж эрүүл амьдрал, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс өөрийгөө чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужихад үр дүнтэй бяцхан зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Энэ бол Иог юм. Иог хийснээр олон тооны архаг өвчнийг илааршуулж болдгийг эрдэм шинжилгээний судалгаагаар нотолжээ. Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог аж. Үүнд:
•    Зүрхний өвчин
•    Астма
•    Цусны өндөр даралт
•    Ууц нурууны өвдөлт
•    Хүзүүний өвдөлт
•    Стресс ядаргаа
•    Нурууны муруйлт
•    Артрит
•    Саахарын шижин өвчин
•    Өтгөн хаталт
•    Хоол боловсруулах эмгэг
•    Нойргүйдэлт
•    Сэтгэл санааны тогтворгүй байдал
•    Бамбай булчирхайн асууудал
•    Дархлааны судрал 
•    Залуужуулах зэрэг өвчлөлийг анагаадаг гэнэ шүү.Тиймээс та яагаад өөртөө зав цаг гаргаад иогт явж болохгүй гэж. Йогын эрдэм мэдлэг асар их, гүн гүнзгий байдаг шиг, түүний ач тус мөн адил асар их. Йогоор хичээллэх нь бие, сэтгэл, оюун санаанд ач тустай. Мөн ач тусууд бидний эрхтэн систем бол бие, сэтгэл, оюун санааны салшгүй нийлэмж. Бие дэх хэвийн бус байдал нь сэтгэлд нөлөөлж, мөн адил таагүй, тогтворгүй байдалыг сэтгэлд бий болгож, эргээгээд биенд өвчин эмгэгээр илэрдэг. Тиймээс иогын дасгалуд нь бидний биед тэнцвэрт байдлыг бий болгох ач тустай юм. Гэрийн нөхцөлд хийж болох иогын зарим нэг дасгалуудыг зургаар хүргэе.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment