Гэрийн тань өнцөг булан бүрт хөгц, мөөгөнцөр үүсээд байна уу. Тэгвэл энэхүү хөгц, мөөгөнцрийг өөрсдөдөө гэрийн нөхцөлд хоргүй химийн бус аргаар устгах хялбар аргыг танилцуулж байна. Энэ арга бусад, хөгц мөөгөнцрийн эсрэг бодисуудтай харьцуулахад ямар ч хоргүй, элдэв үнэргүй эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Бид өнгө үзэмж талаас харахаас биш эрүүл мэндэд нөхөшгүй уршиг учруулдаг болохыг тэр бүр мэддэггүй. Харин мөөгөнцөр хөгцийг нэг мөсөн дардаг. Хадгалах хугацаа хязгааргүй. Тэр хэсгийн ханандаа түрхээд хэсэг хугацааны дараа үр дүнг нь хараад гайхах болно. За эзэгтэй нар минь туршаад үзээрэй. Эрүүл, цэвэр орчинд амьдарцгаая.
Орц:
2 цайны халбага цайны модны эфирийн тос /халдваргүйжүүлэх/
2 аяга ус
1 цайны халбага спирт
Ус шүршигчид / халуун үед сэрүүцэхэд хэрэглэдэг/, бүгдийг нь хийгээд хольж сэгсрээд мөөгөнцөртэй газраа шүршнэ.
Мөн уксус дээрх маягаар шүршиж болно хөгц мөөгөнцрийг 82 хувь устгадаг.
- 950 г хоолны давс, 50 г борын хүчил хоёрыг холиод 5 л буцалгасан усанд хийж хандлаад багсаар мөөгөнцөртсөн хэсэг дээр түрхэж өгөх ба 5 удаа хийнэ. Харин уг найруулсан зүйл маань ан цав гарсан хэсэг уруу нь гүн цаашаагаа нэвтэрч орж байгаа эсэхийг сайн ажиглаарай.
- Хэсэг фторын натриг усанд холиод уг шингэнээрээ мөөгөнцөртсөн модондоо түрхэнэ. Нэн ялангуяа нойтон чийгтэй хэсэг, усны хоолой, муу усны сувагтай нийлсэн хэсэгт маш нарийн түрхэж өгөх хэрэгтэй.