8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧБХ дахин хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэжээ

2016-11-27 15:40:00

Арваннэгдүгээр сарын 19-нд Их хурлаа хийхээр цугласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд дахин хуралдсан байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

-МЧБХ-ны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж хэлэлцлээ.
-МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэв.
-Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэв.
-Унгар улсын Будапешт хотод 2016 оны 12 дугаар сарын 09-12-нд зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-нд оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлав. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ын гишүүн, "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталлаа. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчид болох Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
-МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж, УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны  ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярыг томилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment