Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил эмзэг юм.Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон. Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зүрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.Мєн уруул нь єєхний булчирхайгүй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад тєрх үзэмжид нєлєєлєн, будаг хэрэглэсэн ч тєдийлєн єнгє зүс засдаггүй. Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зєвхєн гадаад үзэмжинд нєлєєлєєд зогсохгүй, элэг, бєєр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хєнєєл учруулдаг болох нь тогтоогдсон байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ єртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.
Уруул хатах шалтгаан ба хэрхэн эмчлэх вэ
2016-11-30 16:28:27