8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ДОХ-той тэмцэх өдөр болж, "Хөгжлийн банк"-наас зээл авсан компаниудын нэрсийг зарласан өдөр

2016-12-01 00:00:00

Үдэш болгон уншигч таньд тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангийн ээлжит нэгэн дугаар уншигч таньд хүрэх гэж байна. Ойрын хэдэн жил болоогүй хүйтэн жил болж, ихэнхи нутагт зуд нүүрлэж, малчдын хувьд хүндхэн өвөл болж байна. Одоогийн байдлаар Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өнөөдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байгаа аж. Мөн малчиддаа туслах аян үргэлжил байгаа тул та бүхэн ч гэсэн нэгдээрэй. Харин одоо та бүхэндээ шинэ бүхнээр дүүрэн тойм мэдээллээ хүргэе.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын талд бид байр, сууриа тодорхой хэлж байгаа

Далай ламын айлчлалаас үүдэн манай улсын БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт, яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?

-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр, суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй юм. Монгол улс өөрийнхөө зарчмын байр, суурийг баримталсан хэвээрээ байгаа. Монгол улс бол БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ баталж хэлж байгаа. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. Энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд уулзаж Европын түншүүдтэйгээ уулзана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Байгалмаа: ДОХ-той 10 эхээс 14 эрүүл хүүхэд төрсөн

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг.ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.

 

Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг.Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ.

Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст ДОХ-ийн шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм.ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана.Иймд ХДХВ-ийн халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсоноор халдварлана.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ болон ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохидог билээ. Манай улсын хувьд 1992 оноос хойш нийт 218 тохиолдол илэрч 35 хүн амь насаа алдсан гэсэн албан баримт бий. Харин НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрөөс дэлхий даяар 36,7 сая хүн халдвартай байх боломжтой бөгөөд 2016 онд 2,1 сая хүн шинээр өвчилж, 1,1 сая хүн нас барж, ДОХ-той эхээс мэндэлсэн 1,8 сая хүүхэд амьдарч байна гэх статистик баримтыг гаргажээ. Харин Монгол улсад 500 гаруй халдвар тээгч байгаа хэмээн тус судалгаа онцоллоо. 

Монгол улсад ХДХВ болон ДОХ өвчинөөр өвчлөгсдийг үнэ төлбөргүй үзэж, шинжилгээнд хамруулдаг газар бол ХӨСҮТ-ийн “Улаан Тууз” эмнэлэг юм. Тус эмнэлэгээр өдөрт дунджаар 50 гаруй иргэд үйлчлүүлж, зөвлөгөө шинжилгээнд хамрагддаг бөгөөд долоо хоногтоо дунджаар 300 гаруй иргэдэд хүрч, ажилладаг талаар тус эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд онцлон хэллээ. Эл асуудлаар ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч Д. Байгалмаагаас дараах хэдэн асуултанд хариулт авсан юм. 

-ДОХ-ын НҮБ-ын 2016 оны судалгаагаар Монгол улсад 500 гаруй халдвар тээгч байгаа гэсэн. Харин дотоодын тандалт судалгаагаар 218 тохиолдол илэрсэн гэх зөрүүтэй баримт байна. Энэ яагаад ийм зөрүүтэй гарсан бэ?  
-Энэ баримт бол томъёонд оруулж, дунджаар хэмжсэн хэмжүүр юм. Иймд дээрхи тоог дунджаар бодож, гаргадаг гэж ойлгож болно.Манай оронд 457 ДОХ-ын тохиолдол байж магадгүй гэж тооцоод энэ тоонд тохирсон эмчилгээ эмийг засгийн газар олон улсын байгууллагаас худалдаж авдаг гэсэн үг. 
-Нийгмийн сэтгэл зүй ДОХ-той хүмүүсийг бүрэн дүүрэн хүлээж авахгүй хэвээр байна. Тэгэхээр тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, эрхийг хамгаалахын тулд эмч нар хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байна вэ?
-Эмч нар бол тангараг өргөсөн учир өвчтөнөө ялгаварлан гадуурхаж, тэдний нууцыг задруулдаггүй. Харин ч тэднийг ойлгоход хамаг анхаарлаа хандуулж байна.Монгол улсын засгийн газар хүртэл өвчлөгсдийг анхаарч, бүх эм тариаг үнэ төлбөргүй нийлүүлж байна. Дунджаар нэг өвчтөнд өдөрт 75 долларын эмчилгээ шаарддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Эрдэнэ VS С.Чинзориг: Нийгмийн даатгалын мөнгөөр хэн нь гараа угаасан бэ?

УИХ-ын чуулганаар өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд,  дэмжлээ.  Хуулийн төслөөр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нэрээ сольж Хөдөлмөр, нийгмийн хамгаалын хамгааллын яам болсон. Мөн Хууль зүйн яам Хууль зүй дотоод хэргийн яам болж нэрээ сольсонтой холбоотой зарим нэр томьёог өөрчилж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Чинзориг: - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг чадвартай болгох талаар юу бодож байна вэ? Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа үндэсний зөвлөлийг сайд өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сайд ахалдаг байх нь хэр оновчтой вэ? Энэ зөвлөл өөрөө чадавхи муутай учраас сайдын үгээр явчих гээд байдаг талтай. Харин Эрүүл мэндийн сайдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд оруулж өгвөл эрүүл мэндийн салбартайгаа уялдуулж ажиллах давуу талтай байх болов уу гэлээ. 

Түүний хариуд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуулиар олгогдсон эрх хэмжээ нэлээн өргөн. 2012 оноос хойш маш их хязгаарлагдсан. Өнөөдрийг хүртэл энэ сангийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлдэг. Өмнө нь С.Чинзориг сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яагаад Төрийн санд шилжүүлэх шийдвэр гаргасан юм бэ? Өнөөдөр даатгал төлж байгаа иргэдийн мөнгийг нэг ч төгрөгийн хүү төлөхгүйгээр Төрийн сан ашигладаг. Гэтэл та нийгмийн даатгалын төслийн 16 сая төгрөгөөр гараа угаасан хүн шүү дээ. Улс төрийн ашиг хонжоо хайсан юм ярихаа боль. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал шүү. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн санд өөрөөр хэлбэл Сангийн яамны мэдэлд байдаг. Өнөөдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг мэддэггүй юм. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажиллах нөхцөл бололцоог хангах тал дээр Номтойбаяр сайд ажиллах байх. С.Чинзориг  гишүүн өмнө нь энэ салбарт ажиллаж байсан байж мэдэн будилж ярихаа боль. Нотлох баримтгүйгээр асуудал ярихаа боль гэв.

Н.Номтойбаяр: МАК Хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээлийг 10 орчим хувийн хүүтэй авсан

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяраас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар тодрууллаа. Ажлын хэсгийнхний дэлгэсэн мэдээлэлд Н.Номтойбаяр сайдын гэр бүлийнхний эзэмшлийн компани зээл авсан гэсэн мэдээлэл байгаа юм. 

-Таньтай холбоотой, үүсгэн байгуулсан компаниудаас тань Хөгжлийн банкнаас зээл авсан уу. Хэрэв авсан бол эргэн төлөлт нь ямар байгаа вэ?

-Миний үүсгэн байгуулсан компани биш. Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юмНадад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг Мак компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Н.Учрал: Монголын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохисгүй юм

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал  хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Энэ хуульд засч залруулах асуудал олон байна. Үнэхээр редакцийн засвар хийгээд оруулаад ирчихсэн юм бол нэг мөсөн засаад оруулж ирэх ёстой. Энэ хуулийн 21.4-т олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлах, шаардлага бол гэж заасан байгаа. Энэ нь хуулийн 21.1-т заасан олон улсын гэрээг хуульчилсан тайлбарыг УИХ хийж байгаа. Гэтэл хуульчилсан тайлбар бол хууль бүтээх техникийн нэг. УИХ-аас хуульчилсан тайлбарыг нь хийчихээд байхад Их хурлын бүрэн эрхэд халдаад гадаад харилцааны  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам  өөрөө УИХ-ын тайлбарыг хянан хэлэлцээд зөв үү, буруу гэдгийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдчихээд байна. УИХ-ын бүрэн эрхэнд шууд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Үүнийг нэг мөр засч болохгүй байсан юм уу. Мөн 33.2 дээр Монгол улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд олон улсын гэрээг зөв хэрэглэх тал дээр албан ёсны тайлбар гаргана гэсэн байна. Олон улсын гэрээ бол хоёр талын сонирхлыг хангаж байгаа учраас Монголын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохистой биш юм. Өмнө нь хоёр янзын тайлбар хийдэг байсан. Зарим хуулиар энэ тайлбарыг хүчингүй болгоод явчихсан. Шүүхийн тухай хуулийн 17.3.2 дээр энэ асуудлыг тодорхой тусгасан байна. Улсын дээд шүүх олон улсын гэрээг хэрхэн тайлбарлах юм. Энэ мэт хууль эрх зүйн холбогдолтой олон зүйл байгаа учраас олон улсын гэрээний асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулж шийдэх ёстой гэж би ойлгож байгаа. Энэ хуулиа нэг мөр засч залруулаад цэгцтэй болгоод оруулаад  ирж болдоггүй юм уу” гэлээ.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна

Өнөөдөр дэлхий даяар ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна. Бэлгийн идэвхтэй амьдралтай ангилалд багтах 15-49 насныхан жилд нэг удаа тогтмол ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч нар сануулж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ-д ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байгаа аж. Өнгөрсөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. Харин шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болно гэж гаргасан байна. Учир нь ХДХВ халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн бий гэх тооцоо байдаг аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө Камерунаас ирсэн нэг эмэгтэй халдвар авсан хэмээн мэдээллэж байсан. Энэ эмэгтэй нь халдвар авсан иргэдээс хамгийн удаан амьдарч байгаа нь юм. Гол нь тухайн эмэгтэй халдвар авсныхаа дараахан нь шууд эмчийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн. Одоо бол бие нь хэвийн, өвдөөгүй. Эмнэлэгт хэвтэж л байдаг, гарч л байдаг. Тэгэхээр гол нь хүн бүр тогтмол шинжилгээнд хамрагддах нь эрсдэлээс өөрийгөө сэргийлэх томоохон алхам хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байна.

Танилц: "Хөгжлийн банк"-наас зээл авсан компаниудын нэрс ил боллоо

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрсийг Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр олон нийтэд зарлалаа. Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." хэмээн цахим ертөнцөд жиргэж орхив.  Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас томилсон бөгөөд уг ажлын хэсгийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ахалж байсан юм. Тэгвэл тэрбээр олны анхаарлын төвд байсан энэхүү асуудлыг ийнхүү ил болголоо.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Suo
Өдөр бүр энэ сайхан өдөр, би ХДХВ-ийн ДОХ-оор хэрхэн яаж эдгэрсэн тухайгаа дэлхийд ярихаар ирлээ. Эмч Окостой уулзах хүртэл сайн ургамлын гаралтай эмч байдаг гэдэгт би итгэдэггүй. Би 15 жилийн турш ХД
2020/07/17 51.89.231.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment