8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө: Хуурай пудрыг шингэн крем болгоё

2016-12-03 11:00:00

Охид, бүсгүйчүүд ээ наашаа ойртоорой. Худалдан авсан хуурай пудр арьсны өнгөнд таарахгүй эсвэл унагаагаад хагалчихсан уу? Тэгвэл гэртээ дараах аргын дагуу өндөр үнэтэй худалдан авсан хуурай нунтаг пудрыг дахин сэргээж хэрэглээрэй. 

Шаардлагатай хэрэгсэл

  • Нунтаг пудр
  • Чийгшүүлэгч сүүн шингэн
  • Хутгах багс
  • Жижиг сав

 

Цайны халбагаар чийгшүүлэгч сүүн шингэнээ хэмжиж, хуурай пудр дээр хийж нэмнэ.

 

Хэсэг хугацааны дараагаар хуурай пудр крем болж аажимаар хувирах болно. Гэхдээ өнгөө хувиргаж, крем болох хүртэл нь хутгасаар байхаа бүү мартаарай.

Хийсэн кремийг өөр тагтай саванд шилжүүлж хийнэ. Аль болох өөрт энгийн авч явахад хялбар саванд хийж хадгалаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment