Киви жимс дархлааг дэмжихээс гадна элэгний шар өвчнөөр өвчилсөн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ байх ёстой. Тэгвэл энэ удаад эмзэг, холимог арьстай бүх насны бүсгүйчүүд хэрэглэхэд тохиромжтой гэртээ хийж болох маскыг хэрхэн бэлдэх талаар оруулж байна. Киви жимс витамин С болон Е-г ихээр агуулдаг.
Өдөр тутмын нүүр будалтандаа хуурай пудр, крем хэрэглэдэг бол туршаад үзээрэй. Харин найрлаганд орсон бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Найрлага:
• 1 кивиг нухаш болгоно
• 1-1/2 цайны халбага цэвэр тараг (жимсгүй)
• 1/2 цайны халбага оливийн тос
Заавар:
1. Кивиг нухаш болтол нь бяцлана.
2. Найрлаганд орсон бүтээгдэхүүнийг хооронд нь холино.
3. Цэвэрлэсэн нүүрэндээ маскыг 15 минут орчим байлгана.
4. Халуун.бүлээн усаар угааж, даралттай арчиж хатаана.
chuhal.mn