8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяа Их дуулгаас хүрэл медаль хүртжээ

2016-12-02 18:13:00

Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээн Токио хотноо болж байгаа бөгөөд нийт 46 орны жүдочид өрсөлдөж байгаа аж.  Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа хүрэл медаль хүртжээ. Манай бөх жингээ тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлсэн юм. Тэрээр мөнгөн медалийн төлөө Японы Ёошида Цүкасад ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Францын Р.Хэлэнийг ялснаар медалийн тавцанд зогслоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment