Олон улсын боксын холбоо (AIBA) Катарын нийслэл Дохад болсон ДАШТ-ий дараа тамирчдын чансааг гаргажээ. Уг чансаанд ОУХМ, боксчин Д.Отгондалай дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байна. Тэрбээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн аварга болон, Азийн наадамд аваргалсан тэрбээр 1600 оноо цуглуулснаар ийнхүү дээрх эрэмбийг эзлээд байна. Манай бусад тамирчдаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ 850 оноотой зургаа, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү 100 оноотой 57, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 650 оноотой 15, ОУХМ Б.Чинзориг 120 оноотой 54, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат 550 оноотой 17, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 57, эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 350 оноотой 18 дугаар байрт бичигджээ.
Д.Отгондалай гуравдугаарт бичигдэж байна
2015-12-17 11:20:00