8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ-нд оролцох манай баг тодорхой болжээ

2016-12-03 13:38:33

Энэ оны арван хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд болох олимпийн бус жингүүдийн ДАШТ-нд оролцох манай баг тодорхой болжээ.

Тус тэмцээн сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр болно.

Тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Тэмцээнийг зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын бэлэг гардуулж тавдугаар байр эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом олгоно. Оролцогч бөх бүрт дурсгалын өргөмжлөл олгоно.

Энэ ДАШТ-нд оролцох монголын багийн бүрэлдэхүүнийг толилуулж байна.

Багийн ахлагч: Жамъянсүрэнгийн Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан 

Албаны төлөөлөгч: Намсрайжавын Дүгэрсүрэн, МЧБХ-ны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, ДБНХ-ны Хүндэт шүүгч, “Туушин” компанийн дэд захирал, Гавьяат эдийн засагч

Эрэгтэй

61 кг               Түмэнбилэгийн Түвшинтулга, олон улсын хэмжээний мастер, ”Гацуурт-Олимп” клуб, ҮБТДС, оюутны дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

70 кг               Буянжавын Батзориг, олон улсын хэмжээний мастер,

”Хилчин” спорт хороо, ҮБТДС-ын магистрант, оюутны дэлхийн

аварга, Азийн болон тивийн элсний спортын наадмын хүрэл,

тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт,

ДАШТ-нд удаа 4 дэх удаа оролцож байна

Эмэгтэй

55 кг               Даваасүхийн Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер,

“Дархан-Хасу-Мегарстарс” клуб, ҮБТДС, ДАШТ-ний мөнгө,

залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах

тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь

удаа оролцож байна.

60 кг               Баатаржавын Шоовдор, олон улсын хэмжээний мастер,

”Цастын барс” клуб, ҮБТДС, Азийн аварга шалгаруулах

тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа

оролцож байна.

Дасгалжуулагчид

Цэндийн Баярсайхан, Гавьяат дасгалжуулагч, “Дархан-Хасу-Мегастарс” клубын захирал,

ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант, ДАШТ-нд хоёр дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Паламын Чулуунбаатар, “Чингэлтэй дүүргийнБиеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл