Хоолой сөөсөн үедээ хад жимс хэрэглээд үзээрэй
Бактер, вирусын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлж чаддаг учраас амьсгалын замын үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд сайн үр дүнтэй. Найрлаганд нь витамин С бусад төрлийн эрдсээс илүү хэмжээгээр агуулагддаг. Мөн калий, каротен ихтэй. Шээс хөөх, хаван бууруулах бага зэргийн үйлчилгээтэй. Энэ жимсний жижиг үрний 25-30 хувьд гамма линолений хүчил агуулагддаг нь хоолой сөөсөн үед хэрэглэхэд анагаах чадвартай.
Аньс амьсгалын замын үрэвсэлт өвчинд сайн
Аньсыг хүн төрөлхтний хүнсэндээ хэрэглэсэн хамгийн анхны жимс гэдэг. Америкийн уугуул индианчууд цусан дахь хорыг гадагшлуулах зорилгоор ашигладаг байжээ. Хий ханиалга болон амьсгалын замын үрэвсэлт өвчний үед буцалгаж уухаас гадна жимсээр нь идэхэд тустай. Навчийг нь ч энэ зорилгоор өргөн хэрэглэдэг.
Сонгиныг байгалийн антибиотек гэж зүгээр ч нэг нэрлээгүй
Сонгино амьсгалын замын өвчний үед онцгой сайн нөлөөтэй тул ханиад, томуу ихэссэн үед хүнсэндээ илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Байнгын хэрэглээ болгосон хүмүүсийн цусан дахь холестрины хэмжээ харьцангуй бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ түүхийгээр нь идэхэд илүү сайн. Мөн цусны даралт багасгах үйлчилгээтэй.