8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн чансааг тэргүүлсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 10 мянган доллар авна

2016-12-08 08:41:00

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргасан. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон юм. Тэгвэл шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Манай бөх хэдийгээр Риогийн Олимпийн наадмаас медаль авч чадалгүй, шагналт тавдугаар байр эзэлсэн ч оноогоор гүйцэгдээгүй.

Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа Олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд хэвээр үлдсэн юм. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдээ дэлхийн чансааны эхний гуравт хамгийн олон бөхөө багтаасан нь Солонгос. 60, 66-г Өмнөд Солонгосынхон тэргүүлж байгаа бол 73, 90 кг-д эхний гуравт багтлаа.

Харин Японы хүчирхэг шигшээ баг ердөө ганцхан 90 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлж байгаа тамирчдаас хамгийн өндөр оноотой нь Америкийн Кайла Харрисон байна. Тэрбээр 4370 оноо цуглуулсан. Харин Тина Трсинжак 4050 оноотой байгаа бол Д.Сумъяа 3150 оноотой болжээ. Алдарт Тедди Ринер гэхэд 3250 оноотой явна. Дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдэд 10 мянган доллараар шагнадаг уламжлалтай. Тэгэхээр манай хоёр бөх энэхүү урамшууллыг авах нь тодорхой боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment